Aсуултын хариу “Чи яагаад эхээс төрсөн юм бэ” гэдэгтэй л адилхан...
Хүн бүрт зовлон бэрхшээл байдагтай адил олон хүнд хувь тавилангаас нь зураад өгчихсөн бусдаас нууж явдаг шаналал байдаг. Үгүйсгэх аргагүй үнэн гэвэл ижил хүйстнүүдийн сонголтгүй амьдрал. Бэлгийн чиг хандлага нь бусдаас өөр гей залуус нийгмийн аль ч үед, аль ч давхаргад байсаар ирсэн. Алдарт дуучин Элтон Жон, Рики Мартин гээд дэлхийн хэмжээний одод ижил хүйстэн гэдгээ зарлаж, нийтэд ил болсон. Хятадын найруулагч Ли Анийн бүтээл “Бөгтөр уул” кинонд ажилчин ангийн хоёр залуу ууланд хонь хариулж явахдаа дотносч, бие бие рүүгээ тэмүүлдэг тухай өгүүлдэг. Оскарын шагналт энэ киног үзээд тэдний тухай эвгүйцэн хүлээж авдаг байсан хүйтэн, хөндий сэтгэлгээ минь өөрчлөгдсөн юм. Нийгмийн дунд тэдний тухай буруу ташаа ойлголт, биднээс өөр хүн юм шиг хөндий хүйтэн мессэж тардаг байсан үе ард үлдэж. Олон нийтийн хандлага харьцангуй өөрчлөгдөж, тэд ч бас хүн гэдэг ойлголт бий болж буй нь сайшаалтай.





